ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭРҮҮДЭН ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ СУДАЛЛАА

A- A A+
ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭРҮҮДЭН ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ СУДАЛЛАА

Тодруулбал, Хүний Эрхийн үндэсний Комиссын тус аймаг дахь салбарт 2022 онд хүний эрх, хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрх сэргээлгэх тухай 83 гомдол, хүсэлт хүлээн авснаас 3 нь мөрдөгч, цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар гаргасан гомдол байжээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, алба хаагчдад эрүү шүүлтээс ангид байх сургалт зохион байгуулж, дээрх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна.