ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, БАРИВЧЛАХ БАЙРАНД БАРИВЧЛАГДСАН ИРГЭДЭД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, БАРИВЧЛАХ БАЙРАНД БАРИВЧЛАГДСАН ИРГЭДЭД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Эрүүлжүүлэх, баривчлах байранд баривчлагдсан иргэдэд зан үйлд эерэгээр нөлөөлөх сургалтыг зохион байгууллаа.

Баривчлах шийтгэл хүлээсэн иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйг дэмжих, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн тогтвортой байдал, амьдралын эерэг хандлага, зөв бодол санааг төлөвшүүлэх чиглэлээр сургалтыг явуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.